loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД ГОВЬСҮМБЭР АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА.

2025-02-13


Монгол Улсын Шадар сайд, Шинэ хоршоо хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах Үндэсний хорооны дарга С.Амарсайхан өнөөдөр Говьсүмбэр аймагт ажиллаж байна.

Говьсүмбэр аймгийн хоршоологчдын төлөөлөлтэй уулзаж, санал, хүсэлтийг нь сонсож Шинэ хоршоо хөдөлгөөний хүрээнд цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө.

Говьсүмбэр аймгийн хэмжээнд 63 шинэ хоршоо байгуулагдаж 597 малчин хоршооны гишүүнээр элсжээ.

Үүнээс 59 хоршооны гишүүн 246 малчин хоршоологч нийт 9,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлд хамрагдсан байна.