Хуралдаанаар:
1. Шинэ хоршоо хөдөлгөөнийг эрчимжүүлэх хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа.
2. Монголбанкнаас хоршооны гишүүн малчны зээлийн явцын талаар танилцуулга хийлээ.
Монгол Улсын Шадар сайд, "Шинэ хоршоо хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах Үндэсний хороо"-ны дарга С.Амарсайхан хэвлэл мэдээллийн байгууллагуудад мэдээлэл өглөө.
• Өнгөрсөн 6 сарын хугацаанд 6599 шинэ хоршоо байгуулагдаж, 68,500 малчид хоршоонд гишүүнээр элссэн байна.
• Нийт 556 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл 16,399 малчдад олгогджээ.