
Шинэ хоршоо хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах Үндэсний хорооны ээлжит II хуралдаан зохион байгуулагдлаа.
Зээлийн батлан даалтын сангийн гүйцэтгэх захирал С.Цогтсайхан, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн Ерөнхий газрын дарга А.Энхманлай, Үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Ё.Азжаргал нар танилцуулга хийлээ.
Хуралдаанаар Үндэсний хорооны 2024 оны тайлан, 2025 оны төлөвлөгөөний төслийг хэлэлцэн баталлаа.