loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
СОЦИАЛ ДЕМОКРАТ МОНГОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБООНЫ 30 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА | HuduuMN

СОЦИАЛ ДЕМОКРАТ МОНГОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБООНЫ 30 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

2024-12-14

  Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбоог анх манай улсад 1924 оны 3-р сарын 8-нд МАН-ын төв хорооноос эмэгтэйчүүдийн бурангуй ёсноос гаргаж, соёл гэгээрлийн ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах шийдвэрийг гаргаж байсан түүхтэй билээ.

           Бүсгүйчүүд боловсруулах тасгийг байгуулж анхны даргаар Нацагдоржийн гэргий Пагмадуламыг сонгож байсан нь ази тивийн анхны эмэгтэйчүүдийн холбоо болж байжээ. Өнөөдөр энэ байгууллага монголын эмэгтэйчүүдийн холбоо хэмээн бие даасан нэгэн зууны түүхтэй байгууллага болж хөгжсөн юм.

           Өнөөдөр/2024.12.14/ СДМЭХ-ны 30 жилийн ойн баярын арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Зам тээврийн яамны сайд Б.Дэлгэрсайхан, аймгийн Засаг дарга О.Батжаргал нар оролцож эмэгтэйчүүдэд баярын мэндчилгээ дэвшүүлж, тэргүүлэгч эмэгтэйчүүдэд шагнал гардууллаа. 

          2024 онд Дорноговь аймгийн хэмжээнд Аймаг, сумын ИТХ-ын 309 суудлаас 100 эмэгтэй сонгогдон иргэдээс өндөр хариуцлага хүлээн ажиллаж байна. 

         Хариуцлагатай, хариуцсан ажилдаа чамбай, удирдах ажилд манлайлагч, иргэд олон нийтэд нээлтэй харилцдаг, мэдлэг ур чадвараа тасралтгүй хөгжүүлдэг, бүх зүйлд сэтгэлээсээ ханддаг, айл гэр амьдралын асуудлыг бодитоор хардаг монгол эмэгтэйн олон сайхан чадвар амжилтын үндэс юм.