“Дорноговь аймгийн зорилтот бүлгийн иргэдийг түрээслээд өмчлөх орон сууцанд хамруулах журам”-ыг 2023 онд аймгийн ИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулж тухайн оноосоо орон нутгийн иргэдийг түрээслээд өмчлөх орон сууцанд хамруулж эхэлсэн.
Энэхүү арга хэмжээ нь бусад аймгуудаас анхлан зохион байгуулсан шинэлэг арга хэмжээ болж сайн туршлага болон үнэлэгдсээр байна.
2024 онд төрийн албан хаагч, ахмад настан, залуу гэр бүл гэсэн 3 бүлгийг зорилтот бүлэг болгон сонгож тус бүр 10 орон сууц олгохоор аймгийн ИТХ-д өргөн барьж шийдвэрлүүлсэн.
Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийн хүсэлтийг хүлээн авч, журмын шаардлага хангасан эсэхийг тогтоон, нэн шаардлагатай иргэдийг шалгаруулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийн аймгийн Засаг даргын захирамжаар байгуулан төрөлх нутаг усандаа амьдарч, ажил хөдөлмөр эрхэлж байгаа залуучууд, тэдгээрийн гэр бүлийг дэмжин 2 ба түүнээс дээш хүүхэдтэй, өөрийн болон гэр бүлийн гишүүний нэр дээр үл хөдлөх хөрөнгөгүй залуу гэр бүлүүдэд түрээсийн орон сууцны батламжийг гардууллаа.