ЗАЛУУЧУУД БИДНИЙ ИРЭЭДҮЙ УУЛЗАЛТ АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Монгол Улсын Их хурлын гишүүн, Зам тээврийн сайд Борхүүгийн Дэлгэрсайхан, аймгийн Засаг дарга Очирпүрэвийн Батжаргал нар Дорноговь аймгийн залуучуудтай уулзаж залуучуудад тулгамдаж буй асуудал, цаашид бодлого шийдвэрт тусгахаар санал санаачлагыг сонсож нээлттэй ярилцлаа.