loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
“ХҮНДЭЛЬЕ, ЭНЭРЬЕ" САРЫН АЯН ЭХЭЛЛЭЭ | HuduuMN

“ХҮНДЭЛЬЕ, ЭНЭРЬЕ" САРЫН АЯН ЭХЭЛЛЭЭ

2025-11-03 ~ 2025-12-03

“ХҮНДЭЛЬЕ, ЭНЭРЬЕ" САРЫН АЯН ЭХЭЛЛЭЭ


Монгол Улсын Ёс зүйн хорооноос “Хүндэлье, энэрье” сарын аяныг 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлүүллээ.
Энэхүү аян нь ажлын орчин, гэр бүл, найз нөхдөө хүндэтгэх, эелдэг найрсаг харилцааг бий болгох, дэмжих, урамшуулах соёлыг ажил, хамтын орчиндоо төлөвшүүлэхэд чиглэж байна.

“Хүндэлье”-Тусалж дэмжих, өгөөмөр сэтгэлээр хүндэтгэх,
“Энэрье” - Энэрэн хайрлах, өршөөх, ууч сэтгэлээр хандах,
Бид хамтдаа ёс зүйн манлайллыг төлөвшүүлж, итгэл төрүүлэх төрийн үйлчилгээг бий болгохын төлөө ажиллана.
Аянд идэвхтэй оролцож, хүнлэг, хүндэтгэлтэй, энэрэнгүй соёлыг түгээцгээе!
#ХүндэльеЭнэрье #Ёсзүйнхороо #ёсзүйнсарынаян
Монгол Улсын Ёс зүйн хороо