loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
АЙМГИЙН НЭГДСЭН ХОГИЙН ЦЭГИЙГ БҮРЭН КАМЕРЖУУЛЛАА | HuduuMN

АЙМГИЙН НЭГДСЭН ХОГИЙН ЦЭГИЙГ БҮРЭН КАМЕРЖУУЛЛАА

2026-04-24

Сайнцагаан сумын Засаг Даргын Тамгын Газар

Сайнцагаан сумын байгаль хамгаалах сангийн хөрөнгө оруулалтаар аймгийн нэгдсэн хогийн цэгийг бүрэн камержуулж, ашиглалтад орууллаа.

Хэрэв нэгдсэн хогийн цэгт ил задгай хог хаях, шатаах зэрэг зөрчил гаргавал Хог хаягдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.3-т заасны дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад холбогдох хариуцлага тооцох болно.

Мөн Зөрчлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.9-т заасны дагуу хог хаягдлыг ил задгай шатаасан, эсхүл гэрийн болон нам даралтын зууханд нийлэг материалтай хог хаягдлыг шатаасан тохиолдолд учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, иргэнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохыг анхаарна уу.

Иймд иргэд та бүхэн хогийн цэгт хог хаягдлаа ил задгай хаяхгүй байх, мөн хог шатаахгүй байхыг анхааруулж байна.