loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
“МӨРӨӨДЛИЙН ЗҮГ-2026” УЛСЫН УРАЛДААНД ЦЭГЦ БИЛИГ СУРГУУЛЬ АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО | HuduuMN

“МӨРӨӨДЛИЙН ЗҮГ-2026” УЛСЫН УРАЛДААНД ЦЭГЦ БИЛИГ СУРГУУЛЬ АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

2026-04-23

“Мөрөөдлийн зүг-2026” улсын уралдаанд “Цэгц билиг” сургуулийн сурагчид амжилттай оролцож, шагналт байрууд эзэллээ.

Тус уралдаанд Баян-Өлгий, Дархан, Сэлэнгэ, Завхан, Архангай, Говьсүмбэр, Дундговь, Өмнөговь, Дорноговь аймаг болон Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 800 гаруй сурагчийн бүтээлээс 600 орчим сурагч гала тоглолтод оролцсон байна.

Оёмол бүтээгдэхүүний Үндэсний загвар төрөлд:

 -10а ангийн сурагч Г.Ану – 2 дугаар 

 -11б ангийн сурагч Э.Бадамгарав – 3 дугаар байр 

Авангард загвар төрөлд:

 -10а ангийн сурагч Ц.Номин-Эрдэнэ – Тусгай байр

 -10а ангийн сурагч Г.Ану – Тусгай байр 

Загвар өмсөгчийн төрөлд:

 -11б ангийн сурагч Ц.Есүгэн – 2 дугаар байр 

Мөн дизайн технологийн багш Ц.Мөнхжаргал Монголын Урлаг, Дизайны Академийн батламж хүртсэн байна.