
АЙМГИЙН ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ОРОН НУТГИЙН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА
Аймгийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл 10 дугаар сарын 09-ний өдөр 60 хувийн ирцтэйгээр хуралдлаа. Хуралдаанаар Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт, ажлыг эрчимжүүлэх асуудлыг хэлэлцлээ.
Аймгийн ГЭБОНЗ-ийн 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт 82%-ийн гүйцэтгэлтэй байна.