
ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ 2025 ОНЫ ЗАВСРЫН ТООЛЛОГЫН АЙМГИЙН КОМИССЫН ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Хүн ам, орон сууцны 2025 оны завсрын тооллогын аймгийн комиссын хурлыг тооллогын комиссын орлогч дарга, Аймгийн ЗДТГ-ын дарга Б.Лхагвабаатар нээж үг хэлж, амжилт хүсч, тооллогын үр дүнгээр Аймаг, орон нутгийн удирдлагууд, төрийн байгууллагууд үйл ажиллагааны төлөвлөлт, бодлого шийдвэрээ гаргах ач хологдолтой болохыг онцоллоо. Мөн Тооллогын комиссын гишүүд болох сумдын Засаг дарга нарыг сум орон нутагтаа тооллогыг хариуцлагатай зохион байгуулахыг анхааруулав.
Тооллогын комиссын нарийн бичгийн дарга, Статистикийн хэлтсийн дарга Б.Энхтуяа комиссын гишүүдэд тооллогын удирдлага, зохион байгуулалт, хууль эрхзүйн үндэслэлүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Комиссын хурал цахим ба танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулагдсан ба сумдаас цахимаар комиссын гишүүдээс гадна сумдын Статистик хариуцсан албан хаагчид нийт 39 хүн оролцож, нийт тооллогын комиссын гишүүдийн 87 хувийн ирцтэй хуралдлаа.