
ОУ-ЫН ЖАЙКА ТӨСӨЛ САЙНЦАГААН СУМАНД ХЭРЭГЖИЖ БАЙНА
МУ-ын ГБНХХЯам, Жайка төслийн хамтийн ажиллагааны хүрээнд иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, бие даан амьдархад нь дэмжлэг үзүүлэх, ажилд ороход хүндрэлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтэд дэмжлэг замаар тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр аймгийн ХХҮГ-тай хамтран "Ажилд турших хөтөлбөр"-ийн 2-р шатны танилцуулга уулзалтыг зохион байгуулж, Сайнцагаан сумын 60 гаруй иргэн хамрагдаж байна. Цаашид төслийн зохицуулагчид, ХХҮГазар, багийн засаг дарга нар, нийгмийн ажилтануудын зуучлал дэмжлэг, иргэдийн оролцоотойгоор үйлчилгээний байгууллагад тогтвортой ажлын байранд зуучлагдах боломжтой юм. Энэхүү төслийн 1-р шатны хүрээнд сумын 9 иргэн ажлын байраар хангагдаад байна.