
АЙМГИЙН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ БУС ЗУРГААДУГААР ХУРАЛДААН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Аймгийн ИТХ-ын ээлжит бус зургаадугаар хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанд Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны төсвийн зарцуулалтыг зохицуулах журам батлах тухай, Аймгийн ГХУСАЗСЗ-ийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулан шинэчлэн батлах тухай, Сүм хийдийн зөвшөөрлийн хугацааг сунгах тухай (Сайнцагаан Баптист сүм, Цагаандэлгэр Баруун Чойрын хийд) асуудлуудыг аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Ш.Энхсүх танилцууллаа.
Асуудлыг хэлэлцээд хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхын саналаар Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны төсвийн зарцуулалтыг зохицуулах журам, Аймгийн ГХУСАЗСЗ-ийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулан шинэчлэн батлах тухай, Сүм хийдийн зөвшөөрлийн хугацааг сунгах тухай (Сайнцагаан Баптист сүм, Цагаандэлгэр Баруун Чойрын хийд) тогтоолын төслийг баталлаа.