
ОРОН НУТГИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ТООЦООТОЙ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ШИНЭЧЛЭН БАТАЛЛАА
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит зургаадугаар хуралдаанаар "Дундговь Ус" ОНӨААТҮГ, "Мандалын гэгээ" хот тохижуулах газар ОНӨААТҮГ, "Эрдэм шинжилгээ туршилт үйлчилгээ" ОНӨААТҮГ-уудын удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулах тухай асуудлыг хэлэлцэн баталлаа.
Мөн Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудын жишиг цалин тогтоох тухай асуудлыг хэлэлцэн батлав.