
АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДЛАА
Аймгийн Онцгой комиссын бүрэлдэхүүн үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах, Улаан бурхан өвчний нөхцөл байдалтай танилцаж, шийдвэр гаргахаар энэ сарын 26-нд хуралдлаа.
Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс цаг агаарын урьдчилсан төлөв, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас Үерийн хамгаалалтын байгууламжийн төлөвлөлт, Эрүүл мэндийн газраас Улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар, Онцгой байдлын газраас үерийн аюулаас урьдчилан сэргийлэх, тэмцэх бэлэн байдлыг хангах төлөвлөгөө, Улсын Онцгой комисс, Улсын Онцгой комиссын шуурхай штаб, Онцгой байдлын ерөнхий газраас ирүүлсэн үүргийг танилцуулж, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар үүрэг чиглэл өгч, дараах шийдвэрийг гаргав. Үүнд:
1. Улаанбурхан өвчний дархлаажуулалтыг нэн яаралтай зохион байгуулах, эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх, эмнэлгийн ажилчдын бэлэн байдлыг хангуулах, иргэдэд зөвлөмж, мэдээ мэдээлэл тогтмол хүргэх.
2. Цаг агаарын сэрэмжлүүлэх мэдээг аймгийн Онцгой комисс, сумын Онцгой комисс, төрийн байгууллага, аж ахуйн нэгж байгууллага ард иргэдэд тогтмол хүргэх.
3.Үерийн хамгаалалтын байгууламжийн засвар үйлчилгээнд шаардлагатай төсвийг танилцуулж, шийдвэрлүүлэх.
4. Үерийн далан, суваг, шуудууны цэвэрлэгээг зохион байгуулах.
5.Үерийн гамшигтай тэмцэх хүн, хүч техник, багаж хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх.
6. Үерийн усны урсацыг багасгах зорилгоор хөв цөөрөм байгуулах.
7. Үерийн гамшгаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, бэлтгэл байдлыг хангуулах төлөвлөгөөний хэрэгжилтийг хангуулж, шаардагдах зардлыг шийдвэрлэх.