loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА С.МӨНХЧУЛУУН “ЭЛГЭМСЭГ ДОТНО ДУНДГОВЬ” ХОЛБООНЫ 10 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРОЛЦЛОО | HuduuMN

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА С.МӨНХЧУЛУУН “ЭЛГЭМСЭГ ДОТНО ДУНДГОВЬ” ХОЛБООНЫ 10 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРОЛЦЛОО

2026-10-03

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА С.МӨНХЧУЛУУН “ЭЛГЭМСЭГ ДОТНО ДУНДГОВЬ” ХОЛБООНЫ 10 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРОЛЦЛОО

“Элгэмсэг дотно Дундговь” холбоо үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойн баярын  үйл ажиллагаа болж, аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун оролцон, холбооны үе үеийн гишүүд, ахмадуудад баярын мэндчилгээ дэвшүүллээ.

Монголын ахмадын байгууллагын 95 жил, “Элгэмсэг дотно Дундговь” холбооны 10 жилийн ойг тохиолдуулан аймаг, орон нутгийнхаа хөгжил дэвшилд оруулсан хувь нэмэр, олон жилийн хөдөлмөр зүтгэлийг нь үнэлж, Монгол Улсын гавьяат эдийн засагч С.Чогсом,

Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан Л.Дашзэвэг нарыг “Дундговь аймгийн хүндэт иргэн”-ээр өргөмжлөв. 

Шагналыг аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун гардуулан өгч, аймаг орон нутгийнхаа хөгжил дэвшил, бүтээн байгуулалт, нийгмийн сайн сайхны төлөө олон жил үр бүтээлтэй ажилласан хөдөлмөр, зүтгэлд нь талархал илэрхийлж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө. Мөн тус холбооны гишүүд И.Бямбарагчаа, Б.Цэцэгмаа, Д.Дашдаваа, Д.Цэрэндаваа нарыг аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр шагнан урамшуулсан юм.