loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА С.МӨНХЧУЛУУН ГОВЬ-УГТААЛ СУМАНД АЖИЛЛАЛАА | HuduuMN

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА С.МӨНХЧУЛУУН ГОВЬ-УГТААЛ СУМАНД АЖИЛЛАЛАА

2026-10-03

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА С.МӨНХЧУЛУУН ГОВЬ-УГТААЛ СУМАНД АЖИЛЛАЛАА

Аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун Говь-Угтаал суманд ажиллалаа. Тэрээр аймгийн зүүн бүсийн сумдын багш, ажилтан, албан хаагчдын зөвлөгөөнд оролцож, боловсролын салбарын нийт багш, ажилтан, албан хаагчдад баярын мэндчилгээ дэвшүүлэн, салбартаа үр бүтээлтэй ажиллаж буй хүмүүсийн төлөөлөлд шагнал гардуулав. 

Мөн Говь-Угтаал сумын Ахмадын өргөөний шинэ байр ашиглалтад орсон бөгөөд нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга оролцож, ахмадууддаа хүндэтгэл үзүүлэн, шинэ өргөөнд нь Эзэн Чингис хааны эш хөргийг хүндэтгэн гардуулав. Говь-Угтаал сумын ахмадын өргөөний байрыг аймгийн ОНХС-ийн хөрөнгөөр байгуулсан юм.

Түүнчлэн Дундговь аймгийн Таеквондогийн холбоо Говь-Угтаал болон Дэлгэрцогт сумдад салбар клубээ нээж, хүүхэд, залуучуудыг таеквондогийн спортоор хичээллэх боломжийг нэмэгдүүллээ. Тус клубүүдийн дасгалжуулагч багшаар спортын мастер Э.Батцэцэг ажиллах юм.