ЭРДЭНЭДАЛАЙ СУМАНД ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН 8 АЙЛЫН ОРОН СУУЦ АШИГЛАЛТАД ОРЛОО
Эрдэнэдалай суманд 2026 онд төрийн албан хаагчдад зориулсан 8 айлын орон сууц ашиглалтад орж энэ сарын 02-ны өдөр нээлтийн үйл ажиллагаа боллоо.
Тус орон сууцанд сумын хэмжээнд эрэлт хэрэгцээтэй мэргэжлээр ажиллаж буй төрийн албан хаагчдыг хамруулж, шинэ байрны түлхүүрийг нь гардуулан өгөв.
Ингэснээр төрийн албан хаагчдын ажиллаж, амьдрах таатай орчин нөхцөл бүрдэж, орон нутагт тогтвортой ажиллах боломж нэмэгдэж байна.