МЭДЭГДЭЛ: УСАН ШАХАЛТ ХИЙХ ТУХАЙ
“Дундговь-Ус” ОНӨААТҮГ-ын харьяа 4-р дулааны зуухны/Халуун усны зуух/ хэрэглэгч айл өрх, албан байгууллагуудын анхааралд!
2026–2027 оны халаалтын улирлын бэлтгэл ажлын хүрээнд дулааны шугам сүлжээний системд дүүргэлт хийж, усан шахалтын ажлыг 10 сарын 04 ны өдөр зохион байгуулна.
Иймд хэрэглэгч та бүхэн:
Дотор дулааны шугам сүлжээ, халаалтын систем, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг урьдчилан шалгах
Шаардлагатай засвар, үйлчилгээг усан шахалтаас өмнө хийж дуусгах
Усан шахалтын хугацаанд хариуцсан ажилтан, сантехник хариуцсан ажилтныг ажлын байранд байлгах
Ус алдах, гэмтэл илэрсэн тохиолдолд шуурхай арга хэмжээ авах
АНХААРУУЛГА:
Хэрэглэгчийн эзэмшлийн шугам сүлжээ, халаалтын системийн бүрэн бүтэн байдлыг хангаагүйгээс үүссэн ус алдалт болон түүнээс гарах хохирлыг хэрэглэгч өөрөө хариуцна.
Та бүхэн халаалтын системээ урьдчилан шалгаж, усан шахалтад бэлэн байдлаа хангана уу.
“ДУНДГОВЬ-УС” ОНӨААТҮГ
2026.10.04