loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ЦЭРГИЙН ШТАБААС “МЭДЭЭЛЛИЙН ЦАГ” ЗОХИОН БАЙГУУЛЛАА | HuduuMN

АЙМГИЙН ЗДТГ-ЫН ЦЭРГИЙН ШТАБААС “МЭДЭЭЛЛИЙН ЦАГ” ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-11-07

АЙМГИЙН ЗДТГ-ЫН ЦЭРГИЙН ШТАБААС “МЭДЭЭЛЛИЙН ЦАГ” ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Тухайн жилд хэрэгжүүлэх мэдээлэл, сурталчилгааны ажлын хүрээнд Тамгын газрын даргын тушаалын дагуу Дундговь аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас “Мэдээллийн цаг”-ийг зохион байгууллаа. 

Үйл ажиллагааны үеэр аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын танилцуулгыг аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Ө.Баясгалан, “Эх оронч монголчууд сэдвээр /1945 оны Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн / Цэргийн штабын Орон нутгийн хамгаалалтын бэлтгэл, сургалтын офицер, Дэд хурандаа Ц.Баттулга нар танилцуулга хийлээ.

Мөн Хил хамгаалах ерөнхий газрын дарга Бригадын генерал Х.Лхагвасүрэнгийн “Төрийн алба хаагч хүн гэдэг хүний төлөө, хүнийг хайрлахын төлөө ажиллаж, амьдрах ёстой” видеог тус тус үзүүлэв.

Дундговь аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб