loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
✅Засгийн газрын 2025 оны 41 дүгээр тогтоолоор жил бүрийн  11 дүгээр сарын 1-ний өдрөөс 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд 18 нас хүрээгүй хүүхдээр хурдан морь унуулахыг хориглосугай | HuduuMN

✅Засгийн газрын 2025 оны 41 дүгээр тогтоолоор жил бүрийн 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд 18 нас хүрээгүй хүүхдээр хурдан морь унуулахыг хориглосугай

2025-11-07

✅Засгийн газрын 2025 оны 41 дүгээр тогтоолоор жил бүрийн  11 дүгээр сарын 1-ний өдрөөс 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан,
сунгаа, үсэргээнд 18 нас хүрээгүй хүүхдээр хурдан морь унуулахыг хориглосугай
✅Дундговь аймгийн хэмжээнд 2025 онд улс, бүс, сумдын 48 наадам зохион байгуулагдсан байна. Тус наадмуудад давхардсан тоогоор 8-аас дээш насны 1346 хүүхэд хурдан морь  унаж  уралдсанаас 38 хүүхэд мориноос унаж 29 хүүхэд бэртэлгүй, 6 хүүхэд хөнгөн бэртэл, 3 хүүхэд хүнд бэртэл авсныг Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газар эрүүл мэндийн газар, даатгалын байгууллагуудад холбон зуучилж ажиллалаа. ✅Дээрх уралдаануудын үеэр 8 нас хүрээгүй хүүхдээр хурдан морь унуулсан зөрчлийг илрүүлж зөрчил гаргасан 3 уяачийг Зөрчлийн тухай хуулийн 6.20.11 дэх хэсэгт заасан үндэслэлээр тус бүр 300.000 төгрөгийн торгууль  ноогдуулж, хамгаалалтын хувцас хэрэгсэл дутуу өмссөн гэх зөрчлүүдийг газар дээр нь арилгаж ажилласан. Цаашид хориглосон хугацаанд буюу 2025.11.01-2026.05.01 хүртэлх хугацаанд болох наадам уул овооны тахилга, гэрийн найр, мялаалгын найр, бооцоот уралдаан, үсэргээ, сунгаанд хүүхдээр хурдан морь унуулахгүй байхыг уяачид болон эцэг эхчүүдэд анхааруулж байна.
  
ДУНДГОВЬ АЙМГИЙН ХҮҮХЭД ГЭР БҮЛИЙН ХӨГЖИЛ, ХАМГААЛЫН ГАЗАР