loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ЦАГААНДЭЛГЭР СУМАНД ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН “ЯВУУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ” ҮЗҮҮЛЛЭЭ | HuduuMN

ЦАГААНДЭЛГЭР СУМАНД ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН “ЯВУУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ” ҮЗҮҮЛЛЭЭ

2025-11-07

ЦАГААНДЭЛГЭР СУМАНД ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН “ЯВУУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ” ҮЗҮҮЛЛЭЭ

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, Цагаандэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хамтран 2025 оны 11-р сарын 05-ны өдөр Цагаандэлгэр суманд төрийн албаны үйлчилгээг хүргэн ажиллаа.

Тухайн баг бүрэлдэхүүн байгууллагын чиг үүрэгтэй холбоотой хуулийн сургалтуудыг сумын малчид, иргэд, төрийн албан хаагчдад тус тус зохион байгуулж, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас, Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль, хүүхэд хамгааллын тухай хууль, үе тэнгийн дээрэлхэлд сургалтыг 72 иргэнд, “Миний сэтгэл хөдлөл, Миний биеийн аюулгүй дүрэм” сургалтыг цэцэрлэгийн ахлах бүлгийн 55 хүүхдэд, хүүхдийн “Хөгжлийн хөтөлбөр” таван төрлийн өртөөчилсөн тоглоомыг сургуулийн 1-8 дугаар ангийн 104 сурагчдад, байгууллагын дэргэдэх эцэг эхийн зөвлөл, хүүхэд хамгаалах бодлого, хүүхдийн өрөөтэй танилцах, зөвлөн туслах ажлыг төрийн байгууллагад тус тус зохион байгуулан ажиллаа.

Эх сурвалж: Дундговь аймгийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил хамгааллын газар