loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
БАГШ НАРЫН БАЯРЫГ ТОХИОЛДУУЛАН СПОРТЫН ТАВАН ТӨРӨЛТ БАГА НААДМЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА | HuduuMN

БАГШ НАРЫН БАЯРЫГ ТОХИОЛДУУЛАН СПОРТЫН ТАВАН ТӨРӨЛТ БАГА НААДМЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2026-10-02

БАГШ НАРЫН БАЯРЫГ ТОХИОЛДУУЛАН СПОРТЫН ТАВАН ТӨРӨЛТ БАГА НААДМЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Монголын багш нарын баярын 60 дахь жил, Дэлхийн багш нарын өдрийг 32 дахь жилийн хүрээнд Дундговь аймгийн хэмжээнд спортын таван төрөлт бага наадмыг зохион байгуулж байна.

Спортын бага наадмын ерөнхий зохион байгуулагчаар “Эрдмийн далай” сургуулийн багш, ажилчид ажиллаж байгаа бөгөөд тэмцээнд аймгийн хэмжээнд нийт 22 байгууллагын эрэгтэй 12, эмэгтэй 16 баг, давхардсан тоогоор 450 гаруй тамирчин оролцож, хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байгаа юм. 

Тэмцээний нээлтийн ажиллагаанд Дундговь аймгийн Засаг даргын орлогч Ц.Хүрэлбаатар, Насан туршийн суралцахуйн төвийн дарга, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч С.Доржпүрэв, аймгийн Боловсролын газрын дарга М.Энхтуяа нар оролцож, багш, ажилтан, албан хаагчдад спортын өндөр амжилт хүслээ.

Бага наадмын ганцаарчилсан төрлүүд болох сур харваа, 100 буудалт даам, ширээний теннисний эрэгтэй, эмэгтэй төрөл энэ сарын 25-ны өдөр болж, шилдгүүдээ шалгаруулж, өнөөдөр волейболын тэмцээн үргэлжилж байна. 

Багш, боловсролын салбарын ажилтан, албан хаагчдын дунд спортын нөхөрсөг өрсөлдөөнийг өрнүүлж, эрүүл зөв амьдралын хэв маягийг дэмжих, хамтын ажиллагаа, эв нэгдлийг бэхжүүлэхэд энэхүү спортын бага наадам чухал ач холбогдолтой юм.