БАГШ, СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭГЧ ТА БҮХЭНДЭЭ БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!
Эрдэм мэдлэгийн гэрлийг түгээж, хүүхэд багачуудын ирээдүйг бүтээлцэж буй нийт багш, сурган хүмүүжүүлэгч та бүхэндээ Дэлхийн багш нарын 32 дахь, Монголын багш нарын 60 дахь өдрийн баярын мэндийг дэвшүүлье.
Хүүхэд бүрийн авьяас, чадварыг нээн илрүүлж, зөв төлөвшил, хүмүүжилд нь үнэтэй хувь нэмэр оруулан ажиллаж буй та бүхний хөдөлмөр, чин сэтгэлийн зүтгэлд гүн талархал илэрхийлж байна.
Эрдэм боловсролын төлөөх эрхэм үйлсэд тань амжилт хүсэж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг дээжлэн ерөөе.
Хүндэтгэсэн: Сайнцагаан сумын Засаг дарга бөгөөд Мандалговь хотын Захирагч С.БАТ–ОРГИЛ