“НАМРЫН ӨНГӨ-2026” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
Дундговь аймгийн Засаг даргын тамгын газраас 22 дахь жилдээ зохион байгуулсан “Намрын өнгө-2026” үзэсгэлэн худалдаа есдүгээр сарын 25, 26-ны өдрүүдэд болж өндөрлөлөө.
Энэ жилийн үзэсгэлэн худалдаанд Дундговь аймгийн 15 сум, Дархан-Уул, Сэлэнгэ аймаг болон Улаанбаатар хотоос нийт 185 иргэн, аж ахуйн нэгж оролцож, жижиг, дунд үйлдвэрлэл, сүү, цагаан идээ, газар тариалан, тарьц суулгац, гар урлал болон бусад бүтээгдэхүүнээ танилцуулж, худалдаалсан бөгөөд хоёр өдрийн хугацаанд нийт 401.5 сая төгрөгийн борлуулалтын орлого бүрдүүлсэн юм.
Үзэсгэлэнгийн шилдгүүдээр:
-Шилдэг сүү, сүүн бүтээгдэхүүн – Эрдэнэдалай сумын П.Гандолгор
-Шилдэг сүү, сүүн бүтээгдэхүүн – Өндөршил сумын Ч.Хишигбаяр
-Сайхан айраг – Адаацаг сумын Ж.Батсайхан
-Шилдэг газар тариалангийн бүтээгдэхүүн – Сайнцагаан сумын Х.Базарчулуун
-Шилдэг газар тариалангийн бүтээгдэхүүн – Баянжаргалан сумын “Ембүүт авдарын хишиг” хоршоо
-Шилдэг аж үйлдвэрийн бүтээгдэхүүн – Дэрэн сумын “Алтан эмжээр” хоршоо
-Шилдэг гар урлалын болон бүтээгдэхүүн – Сайнцагаан сумын Б.Дамдинцэрэн
-Шилдэг хоол үйлдвэрлэгч – Сайнцагаан сумын “Үндрам цайр” ХХК
-Шилдэг сум – Дэрэн сумын ЗДТГ
-Шилдэг сум – Цагаандэлгэр сумын ЗДТГ
-Шилдгийн шилдэг Засаг даргын нэрэмжит шагнал – Сайнцагаан сумын Ч.Галбадрах нар тус тус шалгарлаа.
Шагналыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Мөнхчулуун, аймгийн Засаг даргын орлогч Ц.Хүрэлбаатар болон ЗДТГ-ын Бүс орон нутгийн хөрөнгө оруулалт, бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга О.Баярсайхан нар гардуулан өгөв.