loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАГАН ОЙН САНД ОЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА | HuduuMN

ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАГАН ОЙН САНД ОЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

2026-10-08

ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАГАН ОЙН САНД ОЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

Дундговь аймгийн Байгаль орчны газар

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар Улсын төсвийн хөрөнгөөр Дундговь аймгийн 32.7 мянган га заг, сухайн ойн санд ой зохион байгуулалтын ажлыг хийж, гүйцэтгэгчээр "Аглаг ой" ХХК ажиллаж байна. 

Энэхүү ажлын хүрээнд ой зохион байгуулалтын нэгдүгээр зөвлөгөөнийг  зохион байгуулж, ой зохион байгуулалтын ажлын зорилго, аргачлал, хэрэгжилтийн үе шат, байгууллагуудын хамтын ажиллагаа, мэдээлэл солилцоо болон хээрийн судалгааны ажлыг үр дүнтэй зохион байгуулах асуудлаар санал солилцов.

Үүний зэрэгцээ Дундговь аймгийн ойн санд хийх ой зохион байгуулалтын хээрийн хайгуул, судалгааны ажлыг албан ёсоор эхлүүлээд байна. Судалгааны үр дүнд ойн нөөц, бүтэц, бүрэлдэхүүн, эрүүл мэндийн төлөв байдал болон ойн менежментэд шаардлагатай суурь мэдээллийг шинэчлэн тогтоож, цаашдын хамгаалалт, нөхөн сэргээлт, тогтвортой ашиглалтын төлөвлөлтийн үндэс бүрдэх юм.