ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны 2025 оны 10 дугаар тогтоолын хүрээнд Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, Хууль тогтоомжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-д заасны дагуу санал авч байна.
Хуулийн төсөлтэй танилцан саналаа Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Биеийн тамир, спорт, залуучуудын бодлого зохицуулалтын газрын khulan.j@mocsty.gov.mn цахим шуудангийн хаягаар ирүүлнэ үү.
Та бүхний ирүүлсэн саналыг нэгтгэн судалж, хуулийн төслийг боловсронгуй болгоход тусган ажиллана.
Залуучууд та бүхнийг саналаа өгөхийг уриалж байна.
Цахимаар хүлээж авах хаяг: https://mocsty.gov.mn/news/092106
Цаасаар ирүүлэх бол: Ydc.tuv@gmail.com