loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ҮРЖЛИЙН МАЛ ХУДАЛДАН АВАХ, БОРЛУУЛАХДАА АНХААРАХ ЗҮЙЛС | HuduuMN

ҮРЖЛИЙН МАЛ ХУДАЛДАН АВАХ, БОРЛУУЛАХДАА АНХААРАХ ЗҮЙЛС

2026-10-08

ҮРЖЛИЙН МАЛ ХУДАЛДАН АВАХ, БОРЛУУЛАХДАА АНХААРАХ ЗҮЙЛС

Дундговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар

Малчид, иргэд үржлийн мал худалдан авах, худалдан борлуулахдаа тухайн малыг мэргэжлийн үржлийн аж ахуйн нэгжээр үзлэг, ангилалт хийлгэж, үржлийн малын стандарт, шаардлагад нийцэж байгаа эсэхийг тодорхойлуулсан байх шаардлагатай.

Мөн малыг мал эмнэлгийн үзлэг, шинжилгээнд хамруулж, эрүүл мэндийн байдлыг баталгаажуулсан дагалдах бичиг баримтыг бүрдүүлсэн, тухайн орон нутагт өсгөн үржүүлэхэд тохиромжтой, зөвшөөрөгдсөн эсэхийг холбогдох мэргэжлийн байгууллагаар тодорхойлуулсны үндсэн дээр худалдан авах, борлуулахыг зөвлөж байна.

Ингэснээр үржлийн малын чанар, эрүүл мэндийг баталгаажуулахын зэрэгцээ малын үүлдэр, омгийн ашиг шим, генетик нөөцийг хамгаалах, сайжруулах, үржлийн ажлын чанарыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой юм.