loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
МОНГОЛ БИЧГИЙН УЛСЫН 20 ДУГААР ОЛИМПИАДЫН ХОЁРДУГААР ШАТ ДУНДГОВЬ АЙМАГТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА | HuduuMN

МОНГОЛ БИЧГИЙН УЛСЫН 20 ДУГААР ОЛИМПИАДЫН ХОЁРДУГААР ШАТ ДУНДГОВЬ АЙМАГТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026-03-05

МОНГОЛ БИЧГИЙН УЛСЫН 20 ДУГААР ОЛИМПИАДЫН ХОЁРДУГААР ШАТ ДУНДГОВЬ АЙМАГТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

         Монгол бичгийн улсын 20 дугаар олимпиадын хоёрдугаар шат Дундговь аймагт амжилттай зохион байгуулагдлаа.

Энэ удаагийн олимпиадад ерөнхий боловсролын 19 сургуулийн 8, 10 дугаар ангийн анги нийтийн төрөлд нийт 572 сурагч оролцож, мэдлэг чадвараа сорин өрсөлдсөн бол мэргэжлийн багш, 12 дугаар ангийн ганцаарчилсан төрөлд нийт 21 багш, сурагч оролцлоо.

         Оролцогчид монгол бичгийн зөв бичих дүрэм, эх унших, хөрвүүлэх, найруулан бичих чадвар болон онолын мэдлэгээ сорьж, шалгаруулалтын дүнд шагналт байрын эзэд тодорч, дараагийн шатанд оролцох эрх бүхий төлөөллүүд шалгарсан юм.

         Монгол бичгийн олимпиад нь сурагчдын эх хэл, үндэсний бичиг соёлоо эрхэмлэн дээдлэх үзлийг төлөвшүүлэх, бичиг үсгийн боловсролыг дээшлүүлэх, багш сурагчдын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

МОНГОЛ БИЧГИЙН УЛСЫН ОЛИМПИАДЫН ДҮН: 

МЭРГЭЖЛИЙН БАГШИЙН АНГИЛАЛД МХБУЗ-ын багш Ц.Мөнгөнчимэг тусгай байр

ГАНЦААРЧИЛСАН 12-р ангийн төрөлд 12б ангийн сурагч Н.Анхмаа 3-р байр 

Бэлтгэсэн багш: Ш.Мөнхзул

МАССЫН X АНГИ НИЙТ ТӨРӨЛД 

10Г анги дэд байр эзэллээ. 

Бэлтгэсэн багш: Б.Сайхантуяа

БАГШ СУРАГЧДАД БАЯР ХҮРГЭЖ АМЖИЛТ ХҮСЬЕ