ӨНДӨРШИЛ СУМАНД “ҮНДЭСНИЙ БИЧИГ ҮСГИЙН БАЯР-2026” ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОВ
Өндөршил суманд Үндэсний бичиг үсгийн баярыг угтан “Оюунлаг Дундговь” дэд хөтөлбөрийн хүрээнд “Үндэсний бичиг үсгийн баяр-2026” үйл ажиллагаа боллоо.
Тус үйл ажиллагааг Өндөршил сумын Хэлний бодлогын зөвлөл, Засаг даргын Тамгын газар, Насан туршийн суралцахуй нэгж хамтран зохион байгуулсан бөгөөд үндэсний бичиг, соёлыг түгээн дэлгэрүүлэх, төрийн албан хаагчдын мэдлэг, чадварыг дээшлүүлэх, албан бичгийг хос бичгээр хөтлөх үйл ажиллагааг дэмжих зорилготой юм.
Нийт 56 төрийн албан хаагч оролцож, 3 төрлөөр мэдлэг, чадвараа сорин өрсөлдсөнөөс:
Монгол бичгийн сорил тэмцээн
1-р байр: ЗДТГ-ын Засаг даргын орлогч М.Цэвэгдорж
2-р байр: ЕБС-ийн багш Т.Алтанзул
3-р байр: ЕБС-ийн сургалтын менежер М.Цэвэлмаа
Цахим бичвэрийн төрөл
1-р байр: ЗДТГ-ын Санхүүгийн албаны дарга Х.Хундмаа
2-р байр: Цэцэрлэгийн арга зүйч П.Ууганбилэг
3-р байр: Соёлын төвийн бүжгийн багш Д.Цацралт-Эрдэнэ
“Алтан хонх” төрөл
1-р байр: ИТХ-ын мэргэжилтэн Ц.Түмэндэмбэрэл
2-р байр: ЕБС-ийн багш Т.Алтанзул
3-р байр: ЗДТГ-ын Засаг даргын орлогч М.Цэвэгдорж нар тус тус шалгарлаа.