loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
МОНГОЛ-СОЛОНГОСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА ӨРГӨЖИЖ БАЙНА  | HuduuMN

МОНГОЛ-СОЛОНГОСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА ӨРГӨЖИЖ БАЙНА

2026-04-17

МОНГОЛ-СОЛОНГОСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА ӨРГӨЖИЖ БАЙНА 

Бүгд Найрамдах Солонгос Улсаас (БНСУ) Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Вон өнөөдөр Аялал жуулчлал, зочлох үйлчилгээний сургалтын төвийн үйл ажиллагаатай биечлэн танилцлаа.

Уулзалтын онцлох мэдээллүүд:

Хүний нөөцийн чадавх: Тус сургалтын төв нь жилд 850-2600 мэргэжилтэн бэлтгэх хүчин чадалтай бөгөөд "Монголд зочлох жил" хөтөлбөрийн хэрэгжилтэд гол үүрэг гүйцэтгэж байна.

Олон улсын дэмжлэг: Төсөл "KOICA" байгууллагын дэмжлэгтэйгээр хэрэгжиж байгаа бөгөөд БНСУ-ын сайн дурын мэргэжилтнүүд 4 жилийн хугацаанд Монголын боловсон хүчнийг бэлтгэхэд хувь нэмэр оруулах юм.

COP17-ийн бэлтгэл: Эхний ээлжид 30 орчим сургагч багшийг бэлтгэсэн нь НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын (COP17) бэлтгэл ажлын хүрээн дэх анхны мэргэшүүлэх сургалт боллоо.

Нислэгийн хүртээмж: Элчин сайд Чой Жин Вон жуулчдын урсгал нэмэгдэж байгаатай уялдуулан хоёр орны нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх шаардлагатайг онцолж, хамтын ажиллагааг бүх талаар дэмжихээ илэрхийлэв.

Цаашид тус төвд аялал жуулчлал, зочлох үйлчилгээний 10 чиглэлээр төрөлжсөн сургалтууд тогтмол явагдах юм. 

https://mocsty.gov.mn/news/041602