“НЭЭЛТТЭЙ МЭДЭЭЛЛИЙН ӨДӨРЛӨГ”-Т УРЬЖ БАЙНА
Дундговь аймгийн статистикийн хэлтэс
Аймгийн Засаг даргын тамгын газрын “Говь” танхимд 2026 оны 04-р сарын 1-ний өдөр 15:00 цагт нээлттэй мэдээллийн өдөрлөг зохион байгуулна.
Аймгийн хэмжээнд 2026 оны 04-р сарын 15-аас 05-р сарын 15-ны хооронд ээлжит тооллого зохион байгуулагдахтай холбогдуулан энэхүү өдөрлөгт тооллогын зохион байгуулалт, ач холбогдол, “Ажил турших хөтөлбөр”-ийг танилцуулах, мөн сул ажлын байрын захиалга цуглуулах юм.
Энэхүү өдөрлөгт аймгийн өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагын дарга, захирал, хүний нөөц хариуцсан ажилтан болон нягтлан бодогч та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.