ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙД ХЯНАЛТ, ШАЛГАЛТ ХИЙВ
Сайнцагаан сумын Засаг Даргын Тамгын Газар
Сайнцагаан сум “Нэгдүгээрт хүүхэд – Хамтдаа шалгая, хамгаалъя” хөдөлмөрийн аюулгүй байдлын аяны хүрээнд хүүхдийн тоглоомын талбайд хяналт, шалгалт хийлээ.
Тус хяналт, шалгалтыг сумын нийгмийн бодлогын мэргэжилтэн, багийн Засаг дарга нар, “Мандлын гэгээ” хот тохижуулах газрын албан хаагчид хамтран гүйцэтгэв.
Хяналт шалгалтын хүрээнд Мандал, Айраг багийн нутаг дэвсгэрт байрлах нийтийн эзэмшлийн тоглоомын талбай болон 4, 5, 6, 8 дугаар цэцэрлэгийн хүүхдийн тоглоомын талбайн ашиглалтын байдал, аюулгүй ажиллагааны шаардлага хангаж байгаа эсэх, эвдрэл гэмтэл, элэгдлийг шалгалаа.
Цаашид илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, засвар үйлчилгээ хийх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр холбогдох байгууллага, албан тушаалтнуудад үүрэг чиглэл өгч, хэрэгжилтэд хяналт тавин ажиллах юм.