ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН НЭР БАРЬСАН ЗАЛИЛАНГААС СЭРЭМЖЛЭЭРЭЙ!
Сүүлийн үед төрийн байгууллагын нэр барьж, “өмч хувьчлал”, “дуудлага худалдаа”, “хямд үнээр өмч авах боломж” гэх мэт хуурамч мэдээлэл тарааж иргэдийг залилан мэхлэх тохиолдол бүртгэгдэж байна.
Ийм төрлийн залилангаас өөрийгөө хамгаалахын тулд:
Урьдчилгаа мөнгө бүү шилжүүл
Хувийн дансанд төлбөр бүү хий
Албан ёсны эх сурвалжаас мэдээллийг нягтал
Иргэн та сонор сэрэмжтэй байж, сэжигтэй тохиолдлыг цагдаагийн байгууллагад мэдээлж, болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаална уу.
Энэхүү мэдээллийг бусдад түгээж, залилангаас хамтдаа сэргийлье.