loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
НЭЭЛТТЭЙ МЭДЭЭЛЛИЙН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА. | HuduuMN

НЭЭЛТТЭЙ МЭДЭЭЛЛИЙН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2026-04-02

НЭЭЛТТЭЙ МЭДЭЭЛЛИЙН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Аж ахуйн нэгж, байгууллагын  ээлжит тооллого 2026 оны 4 сарын 15 -аас 5 сарын 15-ны хооронд зохион байгуулагдах гэж байгаатай холбогдуулан тооллогын зохион байгуулалт, ач холбогдол болон аж ахуйн нэгж байгууллагуудад “Ажил турших хөтөлбөр” танилцуулах, сул ажлын байрны захиалга цуглуулах  нээлттэй мэдээллийн өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгт нийт 29  төрийн байгууллага болон 95 хувийн хэвшлийн аж ахуй нэгжийн төлөөлөл оролцож, мэдээлэл солилцлоо.  Өдөрлөгийн үеэр  Мандалговь Хүнс ХХК-нын ерөнхий нягтлан бодогч С.Отгонтөгс  ҮСХ-ны  Хүндэт жуух бичгээр шагнууллаа. 

Тус өдөрлөгийг Аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Мөнх хэт цахиур хувийн хөдөлмөрийн биржтэй хамтран зохион байгууллаа.  Өдөрлөгийг хамтран зохион байгуулсан Аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын хамт олон, Мөнх хэт цахиур хөдөлмөрийн биржийн хамт олондоо баярлалаа. Цаашдын ажилд нь амжилт хүсье Дундговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар @Хөдөлмөрийн бирж Дундговь