loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
“ОЮУТАН ЦЭРЭГ” ХӨТӨЛБӨРИЙН БҮРТГЭЛ ГУРАВДУГААР САРЫН 1-ЭЭС ЭХЭЛНЭ | HuduuMN

“ОЮУТАН ЦЭРЭГ” ХӨТӨЛБӨРИЙН БҮРТГЭЛ ГУРАВДУГААР САРЫН 1-ЭЭС ЭХЭЛНЭ

2026-02-28

“ОЮУТАН ЦЭРЭГ” ХӨТӨЛБӨРИЙН БҮРТГЭЛ ГУРАВДУГААР САРЫН 1-ЭЭС ЭХЭЛНЭ

Дундговь аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб

Энэ оны “Оюутан цэрэг” хөтөлбөрийн цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдах оюутан, суралцагчдын бүртгэл 2026 оны гуравдугаар сарын 1-ний өдрийн 00:00 цагаас гуравдугаар сарын 10-ны өдрийн 23:59 цаг хүртэл явагдана. 

Бүртгэлийг төрийн мэдээллийн нэгдсэн систем болох E-Mongolia цахим платформоор хүлээн авна. Өмнө нь уг хөтөлбөрт зөвхөн I дамжааны оюутнууд хамрагддаг байсан бол 2025 онд Батлан хамгаалах яамны журамд өөрчлөлт оруулснаар II болон III дамжааны оюутнууд хамрагдах боломжтой болсон юм.

Сургалтад бүртгүүлэх оюутан, суралцагч нь дараах шаардлагыг хангасан байна. 

Үүнд:

• Магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын байгууллагын сургалтын байгууллагын I, II, III дамжаанд, эсхүл мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллагад суралцдаг байх

• Тухайн жилийн зургаадугаар сарын 15-ны өдрөөс өмнө 18 нас хүрсэн байх

• Эрүүл мэндийн даатгалын шимтгэл сүүлийн нэг жил төлсөн байх

• Тухайн хичээлийн жилийн нэгдүгээр улирлын сурлагын голч дүн 2.8 ба түүнээс дээш байх юм.