Хөтөлбөрт хамрагдах материал илгээх хугацаа сунгагдлаа!
Европын Холбооны санхүүжилттэй “Хос шилжилт – Иргэний нийгэм Монголын ногоон болон цахим ирээдүйг түүчээлэх нь” төслийн хүрээнд хэрэгжих хөтөлбөрт оролцох Байгаль орчин/уур амьсгал эсвэл залуусын оролцооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ИНБ болон ИНБ-ын сүлжээний өргөдөл хүлээн авах хугацаа 2026 оны 3-р сарын 01-ний 23:59 цаг хүртэл сунгагдлаа.
Төслийн зорилго нь сургалт, менторшип, тэтгэлэгт төсөл, бодлогын хэлэлцүүлэг зэрэг хөтөлбөрүүдээр дамжуулан ИНБ-уудын бодлогын түвшний оролцоо, байгууллагын ур чадвар, тогтолцоо, цахим чадвар, дадлыг бэхжүүлж, Монгол Улсад иргэний нийгмийн таатай орчныг бүрдүүлэхэд оршино.
Хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор нэвтэрч авна уу: