XVII ЖАРНЫ “СҮРЭЭР ДАРАГЧ” ХЭМЭЭХ ГАЛ МОРИН ЖИЛИЙН САР ШИНИЙН БАЯРТ ЗОРИУЛСАН ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААНЫ ТЭМЦЭЭНИЙГ ЦАГААНДЭЛГЭР СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Цагаандэлгэр сумын Засаг Даргын Тамгын Газар
2026 оны 2-р сарын 27-ны өдөр XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулсан Үндэсний шагайн харвааны тэмцээн Цагаандэлгэр суманд болж өндөрлөлөө.
Тус тэмцээнд насанд хүрэгчдийн 16 баг, өсвөрийн 9 багийн нийт 130 гаруй харваач өрсөлдсөнөөс Монгол Улсын Үндэсний дээд мэргэн, Спортын мастер 1, Монгол Улсын даяар мэргэн 1, Монгол Улсын мэргэн 3, Аймгийн гоц мэргэн 20 зэрэг цолтой харваачид оролцож, цэц мэргэнээ сорин өрсөлдөв.
Тэмцээний дүнгээр
Насанд хүрэгчдийн харваа:
Тэргүүн байр – Залуу харваач Б.Анхбаяр ахлагчтай ГСА “Петровис” баг
Дэд байр – Аймгийн гоц мэргэн Б.Мөнх-Эрдэнэ ахлагчтай Дундговь аймгийн Говь-Угтаал сумын “Чойр Хайрхан” баг
Гутгаар байр – Аймгийн гоц мэргэн Н.Гантулга ахлагчтай Дорноговь аймгийн “МАК” баг
Өсвөрийн харваа:
Тэргүүн байр – Залуу харваач Цэрэнпунцаг ахлагчтай Дундговь аймгийн Дэрэн сумын баг
Дэд байр – Залуу харваач Б.Алтаншагай ахлагчтай Дорноговь аймгийн Айраг сумын баг
Гутгаар байр – Залуу харваач Ц.Цогт-Очир ахлагчтай Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын “Найман” баг тус тус шалгарлаа.