СУРАГЧИД ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Эрдмийн далай сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдад Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалт нөлөөллийн ажил зохион байгууллаа.
Тус сургалтыг Эрдмийн далай сургуулийн нийгмийн ажилтан Дундговь аймгийн Прокурорын газартай хамтран зохион байгуулж, 8-11 дүгээр ангийн нийт 371 сурагчийг хамрууллаа.
Прокурорын газрын Хүний эрх, төр нийтийн ашиг сонирхол хамгаалах ажил хариуцсан хяналтын прокурор Х.Нэргүй удирдаж явууллаа. Энэ үеэр сурагчид насанд хүрээгүй хүүхдээс үйлдэгдэж байгаа гэмт хэрэг зөрчил түүнээс урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээлэлтэй боллоо.