loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ТӨР, НИЙТИЙН АШИГ СОНИРХЛЫГ ХАМГААЛАХ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛОВ | HuduuMN

ТӨР, НИЙТИЙН АШИГ СОНИРХЛЫГ ХАМГААЛАХ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛОВ

2026-03-20

ТӨР, НИЙТИЙН АШИГ СОНИРХЛЫГ ХАМГААЛАХ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛОВ

Дундговь аймгийн Прокурорын газраас төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах чиг үүргийн хүрээнд сумдын Засаг дарга болон төрийн байгууллагуудын удирдлагуудыг хамруулсан “Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, хамтын ажиллагаа” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг 2026 оны 03-р сарын 19-ний өдөр боллоо.

Уулзалт, хэлэлцүүлгийн үеэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Нэргүй, ахлах прокурор Н.Энхтулга нар хүний эрх, хүрээлэн байгаа орчин, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийж, оролцогчидтой санал солилцсон юм.

Мөн хэлэлцүүлгийн үеэр төрд учирсан хохирлыг арилгах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр төрийн байгууллагуудын харилцан мэдээлэл солилцоог сайжруулах, хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлаар нээлттэй ярилцаж, цаашид хамтран ажиллах арга замыг тодорхойлов.

Тус уулзалт, хэлэлцүүлэгт 8 сумын Засаг дарга, 30 төрийн байгууллагын удирдлага оролцлоо.