
УЛААНБААТАР ХОТ ДАХЬ ДУНДГОВЬ АЙМГИЙН НУТГИЙН ЗӨВЛӨЛИЙН ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААН БОЛЛОО.
Улаанбаатар хот дахь Дундговь аймгийн нутгийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан зохион байгуулагдлаа.
Өргөтгөсөн хуралд Дундговь аймгаас төрөн гарсан алдартан гавьяатнуудын төлөөлөл, аймаг, сумын ИТХ-ын дарга, Засаг дарга, мөн сумдын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн дарга нар оролцож, төрсөн нутгийнхаа хөгжил дэвшил, хүн ардынхаа боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр цаашид хэрхэн ажиллах, Нутгийн зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх талаар санаа бодлоо солилцлоо.
Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл нь 15 сумын нутгийн зөвлөлийн удирдлагууд, Улаанбаатар хот дахь Дундговь нутгийн эрдэмтэн судлаачид, урлаг спорт, бизнесийн салбарын төлөөллүүд, ТББ-ууд, залуусаар бүрэлдэхүүнээ өргөжүүлэн ажиллахаар боллоо.
Мөн хурлаар аймгийн засаг дарга С.Мөнхчулуун, ИТХ-ын дарга Ж.Мөнхчулуун нар болон нутгийн зөвлөлийн хамт олны саналаар Улаанбаатар хот дахь Дундговь аймгийн нутгийн зөвлөлийн тэргүүнээр Батболдын Баттүшигийг сонгогдлоо.
Battushig Batbold