Хөвсгөл аймгийн 15–34 насны залуучуудын бизнесийн шинэ санааг дэмжих, гарааны бизнес эрхлэгчдийг чадваржуулах зорилготой “Старт-Ап Хөвсгөл” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа. Арга хэмжээний хүрээнд залуучуудад зориулсан 3 өдрийн ментор сургалт зохион байгуулагдаж, эхний шатны сонгон шалгаруулалтаар шилдэг 4 баг тодорч хурдасгуур хөтөлбөрт хамрагдан бизнес санаагаа хөгжүүлсэн юм. 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр багууд бизнесийн санаа, хэрэгжүүлэх төслөө танилцуулж, “Гарааны бизнес эрхлэгч залуучуудад санхүүгийн дэмжлэг олгох” финалын шатны шалгаруулалт боллоо. Үнэлгээний багийн шийдвэрээр энэ жилийн шилдэг “Старт-Ап” багууд тодорч, 50%-ийн эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох батламжийг аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар гардуулан өгч, залуу бизнес эрхлэгчдэд амжилт хүслээ. ШИЛДЭГ СТАРТ-АП БАГУУД: 🏆 1-р байр: “Хөвсгөл хоорс фарм” Багийн ахлагч — Б.Дүүриймаа 🥈 2-р байр: “Скилл хаб” Багийн ахлагч — Б.Пүрэвдорж Аймгийн зүгээс цаашид залуучуудын бүтээлч санаа, хөдөлмөрч хандлагыг дэмжсэн олон талт бодлогыг хэрэгжүүлж ажиллахаа илэрхийллээ.