loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ААВУУД” ЧУУЛГАН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Аавууд гэр бүл, үр хүүхдийнхээ өмнө хүлээх үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, хүүхдийн хөгжил, хамгаалалд эрэгтэйчүүдийн оролцоог дэмжих, аз жаргалтай, харилцан хүндэтгэлтэй гэр бүлийг төлөвшүүлэхэд чиглэсэн мэдлэг, хандлага, зөв дадлыг төлөвшүүлэх зорилгоор “Амьдралын төлөө аавууд” чуулганыг зохион байгуулж байна. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Үрсийнхээ төлөө ээжүүд” арга хэмжээг өмнө нь зохион байгуулсан бол Монгол цэргийн өдрийг угтан энэхүү чуулганыг зохион байгуулж байгаа юм. Тус чуулганыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Мөрөн суманд ажиллаж, амьдарч буй 150 гаруй аав оролцож байна. Арга хэмжээний хүрээнд: ✅Аавуудын үүрэг, хариуцлагын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх илтгэл, сургалт ✅“Хүүхэдтэйгээ харилцах эерэг арга” сэдэвт сургалт ✅Туршлага хуваалцах хэлэлцүүлэг ✅Аавуудын уриалга гаргах зэрэг үйл ажиллагаа зохион байгуулагдана. Судалгаагаар хүүхдийн чиглэлээр зохион байгуулагддаг арга хэмжээнд аавуудын оролцоо дунджаар 7 хувьтай байдаг нь ажил эрхлэлт, цагийн боломж зэрэг хүчин зүйлтэй холбоотой байна. Иймд энэхүү чуулган нь аавуудын оролцоог нэмэгдүүлэх, гэр бүлийн эерэг харилцааг дэмжихэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байна. Цаашид аавуудын идэвх, оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр бодлогын болон нөлөөллийн ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. 👨‍👩‍👧‍👦 Аз жаргалтай гэр бүл – хариуцлагатай ааваас эхэлнэ.