loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНЫ СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2026-03-20

Эрүүл мэндийн салбарын бодлого, шийдвэрийн уялдаа холбоог сайжруулах, хамтын ажиллагааг бэхжүүлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, нэгдсэн удирдлагаар хангах, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг хамтран тодорхойлох зорилгоор тус сургалт, зөвлөгөөнийг зохион байгуулж байна. 👥 Уг арга хэмжээнд эрүүл мэндийн салбарын 180 гаруй ажилтан, албан хаагч оролцож байна. 🎤 Сургалт, зөвлөгөөний нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар оролцлоо. Энэ үеэр Монгол Улсын Хүний гавьяат эмч цолоор шагнагдсан Чандмань-Өндөр сумын ахмад эмч Нанжаагийн Аюурзанад аймгийн Засаг дарга болон аймгийн Эрүүл мэндийн газрын удирдлагууд хүндэтгэл үзүүлэв.