loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

АРЬС ШИРЭН ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ – 2025” ХӨВСГӨЛ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

🔰Монгол Улсын Их Хурлын 2024 оны 63 дугаар тогтоол, “Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” шийдвэрийн хэрэгжилтийг хангах, “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх зорилгоор “Арьс ширэн түүхий эд бэлтгэлийн хэлэлцүүлэг – 2025” арга хэмжээ Хөвсгөл аймагт зохион байгуулагдаж байна. 🔰Хэлэлцүүлгийг Ерөнхийлөгчийн Тамгын газар, ХХААХҮЯ, Хөдөө аж ахуйн бирж ТӨХХК, Зээлийн батлан даалтын сан, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо болон аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулав. 🔰Тус арга хэмжээ нь аймаг, сумдын хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтнүүд, хоршоод, түүхий эд бэлтгэлийн төлөөлөгчдөд арьс ширний бэлтгэлийг чанар стандартын дагуу хийх мэдлэг олгох, биржийн арилжаанд бэлтгэх, түүхий эдийн үнэ цэнийг нэмэгдүүлэх юм. 🔰ХХААХҮЯ-ны ахлах мэргэжилтэн Ш.Цэнд-Аюуш, “Цагаан алт” ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Бадарч, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооны ерөнхийлөгч А.Даваасүрэн, “Булигаар” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Баттүшиг, Хөдөө аж ахуйн бирж ТӨХХК-ийн менежер П.Ариунбат зэрэг салбарын төлөөллүүд илтгэл тавьж, түүхий эдийн чанар, стандарт, агуулахын итгэмжлэл, дуудлага худалдааны систем, биржийн арилжааны талаар мэдээлэл өглөө. 🔰Мөн оролцогчид мэргэжлийн сургалт, хэлэлцүүлэг, гэрээ байгуулах ажиллагаанд хамрагдаж, үндэсний боловсруулах үйлдвэрүүдтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжийг хэлэлцсэн юм.