loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

“БҮТЭЭЛЧ ХӨВСГӨЛЧҮҮД” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА.

🔰“Амьдрах орчноо сайжруулж, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих” нэрлэсэн жилийн ажлын хүрээнд зохион байгуулагдах “Бүтээлч Хөвсгөлчүүд” нэгдсэн арга хэмжээний бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийн хуралдаан боллоо. 🔰Хуралдаанаар арга хэмжээний удирдамж, нэгдсэн төлөвлөгөөг хэлэлцэж, спортын таван төрлийн чиглэл, урлагийн төрөл болон зохион байгуулалтын асуудлуудын талаар санал солилцсон юм. Мөн үр дүнтэй, өргөн хүрээнд зохион байгуулахтай холбоотой бэлтгэл ажлыг хангах чиглэлээр холбогдох байгууллагуудад үүрэг, чиглэл өгч ажиллав. 🔰“Бүтээлч Хөвсгөлчүүд” нэгдсэн арга хэмжээ нь иргэдийн идэвхтэй хөдөлгөөн, спортыг дэмжих, бие бялдрыг хөгжүүлэх, орон нутгийн өв соёл, урлагийг түгээн дэлгэрүүлэх, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид болон өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг сурталчлан таниулах, борлуулалтыг нэмэгдүүлэх зорилготой юм. 🔰Арга хэмжээний хүрээнд “Иргэдийн урлаг, спортын их наадам” 2026 оны 6 дугаар сарын 11–13-ны өдрүүдэд Мөрөн суманд зохион байгуулагдах бол “Хөх сувдын орон” урлагийн тоглолт, “Гурван аварга”-ын нэрэмжит үндэсний бөхийн барилдаан, “Хөвсгөлд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа 2026 оны 10 дугаар сарын 9–11-ний өдрүүдэд Улаанбаатар хотод тус тус зохион байгуулагдана.