loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

✅“ЭРСДЭЛГҮЙ ХӨВСГӨЛ” ГАР УТАСНЫ АППЛИКЕЙШНИЙ ЭРСДЭЛ ШИЙДВЭРЛЭЛТИЙН МЭДЭЭ

🔰Эрсдэлгүй Хөвсгөл гар утасны аппликейшинд 2026 оны 10 дугаар сарын 29-ний байдлаар 530 иргэн, 73 байгууллага бүртгэлтэй байгаа бөгөөд 9 дүгээр сартай харьцуулахад бүртгэлтэй хэрэглэгч 9.5%, бүртгэлтэй байгууллага 4.3% өссөн байна. 📌Нийт ирүүлсэн эрсдэлийн тоо 2026 оны 10 дугаар сарын 29-ний байдлаар 126 байгаа бөгөөд шийдвэрлэлтийн хувь 87.3% буюу 110 эрсдэлийг шийдвэрлэж ажилласан байна. Энэ нь 9 дүгээр сарын мөн үетэй харьцуулахад эрсдэл шийдвэрлэлт 35.5% нэмэгдсэн байна. ➡️“Эрсдэлгүй Хөвсгөл” гар утасны аппликэйшнээр та: ✅Нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон ажлын орчинд байгаа аюул, эрсдэлийг илрүүлж мэдээлэх, ✅Эрсдэлийг бууруулах, арилгах чиг үүрэг бүхий байгууллага, удирдах албан тушаалтанд шуурхай дамжуулах, ✅Шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх боломжтой.