loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАЯСГАЛАН МӨРӨН СУМЫН ИРГЭДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЖ БАЙНА

2026-11-03

Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан өнөөдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэдтэй аймгийн Засаг даргын Тамгын газрын “Соёмбо” танхимд уулзалт зохион байгуулж байна. Тус уулзалтад аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Пүрэвдорж, аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар болон иргэдийн төлөөлөл оролцож байгаа юм. Уулзалтын үеэр иргэд санал хүсэлтээ илэрхийлэхийн зэрэгцээ орон нутагт тулгамдаж буй асуудал, цаашид анхаарах шаардлагатай асуудлуудаар санал солилцож буй юм.