Төрийн банк ХК нь дараах тээврийн хэрэгсэл болон бусад хөрөнгийг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдахыг шийдвэрлэв.
1.Дуудлагын худалдаагаар худалдах тээврийн хэрэгслийн мэдээлэл
Д/д Автомашины марк, улсын дугаар Ашиглалтад орсон огноо Худалдах үнэ (төг) Байршил
1 УАЗ-469 8316ХӨВ 2012-09-13 3,675,000 ХӨВСГӨЛ САЛБАР
2 НИССАН ПАТРОЛ 3077ӨМЭ 2008-02-11 14,700,000 ХӨВСГӨЛ САЛБАР
2.Дуудлагын худалдаагаар худалдах бусад хөрөнгө
Д/д Хөрөнгийн төрөл Тоо ширхэг
1 Тавилга, эд хогшил 384
2 Компьютер, дагалдах хэрэгсэл 287
3 Техник, тоног төхөөрөмж 116
- Төрийн банкны орон нутаг дахь салбарт очиж үзэж танилцаж газар дээр нь худалдааг хийнэ.
- Тогтсон үнэ заахгүй, тохиролцох байдлаар худалдааг хийх бөгөөд үнийг төлснөөр шилжүүлэн авна.
- Дэлгэрэнгүй мэдээллийг www.statebank.mn веб сайтын Худалдан борлуулах хөрөнгө хэсгээс авна уу.
3. Тэврийн хэрэгслийн дуудлагын худалдааны ерөнхий мэдээлэл
Дуудлага худалдаа болох хугацаа 2026 оны 09 дүгээр сарын 24-ны өдрийн 10 цагт
Дуудлага худалдаа болох газар Төрийн банкны Төв байр 3 давхар, сургалтын өрөө
Дуудлага худалдаанд тавих дэнчингийн хэмжээ Худалдах доод үнийн 25%-тай тэнцүү байна
Худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл Худалдан авагч нь дуудлага худалдаагаар худалдан авсан эд хөрөнгийн үнийг 7 хоногийн дотор төлнө
Дэнчинг байршуулах данс Төрийн банк MN480034200000000010 тоот данс
4.Дуудлагын худалдаанд хүсэлт ирүүлэх
Дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийг 2026 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 18:00 цаг хүртэл Төрийн банкны салбарын байранд, 2 давхарт, ЕНБ өрөөнд хүлээн авна. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу.
Дуудлага худалдаанд оролцох хувь хүн, албан байгууллага дуудлага худалдаанд оролцох хүсэлтийн маягт, дэнчин төлсөн баримт, иргэний үнэмлэх, /хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээ/-ний хуулбар зэрэг баримтаас бүрдэнэ.
5.Худалдах хөрөнгийн талаар мэдээлэл авах
Дуудлагаар худалдах хөрөнгийн өмч эзэмшигч Төрийн банк ХК дээр очиж үзэж болох бөгөөд дуудлагын худалдааны журам, бүртгэх хугацаа, хөрөнгийн талаарх мэдээллийг доорх утсаар лавлана уу.
Холбогдох утасны дугаар: 9990566, 88818744
ТӨРИЙН БАНК ХК 