loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

Сайн мэдээ 👍👍👍 Хөвсгөлийн багш нарын шавь нар Дэлхийд Монголоо дуурсгаж байна👏👏👏

2026-09-24

Монголын Таеквондогийн Холбооны түүхэнд шинэ хуудас нээж, Олимпын таеквондогийн Пүмсэ төрлийн дэлхийн аваргын Алтан медалийг эх орондоо авчирсан Ц.Шинэ-Эрдэнэ, О.Энх-Эрдэнэ нарт баяр хүргэе ээ 👏👏👏 О.Энх-Эрдэнэ Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын уугуул Эхлэл клубийн дасгалжуулагч С. Түмэндэмбэрэлийн шавь юм. Ц.Шинэ-Эрдэнийн дасгалжуулагч С. Эрдэнэсүрэнгийн багш нь Хөтөлийн таеквондо клубийн дасгалжуулагч С. Ганхишиг Мөрөн сумын уугуул хүн юм. Ийнхүү Дэлхийд Монголоо дуурсгаж буй чадварлаг шавь нарыг төрүүлж буй Хөвсгөл нутгийн уугуул эрхэм багш нарт нь баяр хүргэж АМЖИЛТ хүсье ээ.